Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ


Densmaa 2024-07-17 01:07

Хар ус нуурын БЦГ нь ховор, ховордсон амьтдын байршил, эх газрын цэнгэг устай нуурууд, говь цөл, хээр тал, монгол Алтайн мөнх цаст ян сарьдаг уулсыг багтаасан байгалийн өвөрмөц нутаг юм

       Мароккогийн Хаант улсын Агадир хотод 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаанаар Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ. Ингэснээр энэхүү дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монгол Улсын шим мандлын нөөц газрын тоо 10 болон нэмэгдэж байна. Хар ус нуурын БЦГ нь ховор, ховордсон амьтдын байршил, эх газрын цэнгэг устай нуурууд, говь цөл, хээр тал, монгол Алтайн мөнх цаст ян сарьдаг уулсыг багтаасан байгалийн өвөрмөц нутаг бөгөөд шувуудын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нууруудын эргэн тойрны зэгс, шагшуурга болон ус, намгархаг газрын хамгийн том төлөөлөгч, экологийн өвөрмөц орчин бүхий газар нутаг юм.  

Үзсэн: 2072

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна