Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож байна


Densmaa 2024-07-17 01:07

Лувсанданзанжанцан хэмээх нэрийг монгол хэл рүү буулгаваас Сайн оюут сургаал баригч гэсэн утгатай

      Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож байна. Ламын гэгээн Лувсанданзанжанцан 11 насандаа нууц тарнийн үндэс суралцан, монгол бичиг сурч, 14 насандаа судрын онолын үндэс судалж эхэлжээ. Судар тарнын ёс буюу Их хөлгөнийн гүн ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан гэсэн таван ухаанд гүн боловсорсон байна. Лувсанданзанжанцан хэмээх нэрийг монгол хэл рүү буулгаваас Сайн оюут сургаал баригч гэсэн утгатай. Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Төвөд хэл дээр анагаах ухааны ном анх удаа туурвисан монгол хүн болохын хувьд ламын гэгээн Лувсанданзанжанцан нь Монголд анх удаа анагаах ухааны сургуулийг үүсгэсэн бөгөөд энэ нь цаашид өргөжин дэлгэрч “Монгол уламжлалт анагаах ухаан” гэсэн цогц эрдэм ухаан буй болжээ. Лувсанданзанжанцан гэгээн нь Их хөлгөний таван ухаанд гүн нэвтрэн боловсорсон нь мэдлэг оюунтай, эрдэм чадалтай хүний эзэмшвэл зохих бүхнийг эзэмшсэн үнэхээр гэгээрсэн, эрхэм болохыг илтгэн харуулна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэрээр эзэмшсэн, сурсан бүхий л эрдэм чадлаа буяны сэтгэл үүсгэн олон түмний тусын тулд зориулж байжээ.

 

Үзсэн: 2088

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна