Шинэ гишүүд тангарагаа өргөв
Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч ард түмний төлөөлөл болж, энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү” хэмээн онцоллоо
Монгол улсын 9 дэх удаагийн сонгууль амжилттай болж, парламентад сонгогдсон УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын анхдугаар чуулганыг нээж, үг хэлэхдээ, “Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой гэдгийг цохон тэмдэглэе. Ард түмнийхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаас няцвал ард түмнээс уучлал гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстойг энэ өдөр анхааруулж хэлэхийг хүсэж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж ардын сайхан үг байдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч ард түмний төлөөлөл болж, энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү” хэмээн онцоллоо.
Үзсэн: 4498
Tweet