"THE HU” хамтлаг "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулна
Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших энэхүү тоглолтод нэр бүхий уран бүтээлч урилгаар оролцохоор болжээ
"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна. Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших энэхүү тоглолтод дараах уран бүтээлч урилгаар оролцохоор болжээ.Тухайлбал, реппэр DESANT, Ука, Наагий, Davaidasha, Чойжоо, Jason, Baatar болон Мишээл нар оролцож, өвөрмөц хийгээд содон тоглолтыг тайз засал болон найруулгатай хослуулан үзүүлэх юм. "The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулж, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ. Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуугаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагсчээ.
Үзсэн: 1337
Tweet