Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-07-2024
монгол

Шинэ мэдээ

Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ


Densmaa 2024-07-01 03:07

Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна

       Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын 126 гишүүнийг сонголоо. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар долоодугаар сарын 3-нд анхдугаар чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн байна. Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулна. Уг чуулганаар УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгоно. Улмаар улсын баяр наадмаас өмнө Засгийн газрыг байгуулахаар тогтсон гэдгийг зарим эх сурвалж мэдээлж буй. Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна. 

Үзсэн: 1455

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна