Шинэ парламентын хамгийн ахмад гишүүн 73 настай бол хамгийн залуу нь 27 настай
УИХ-д хамгийн олон сонгогдсон гишүүдийн тоонд С.Бямбацогт багтсан байна
МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн академич Д.Рэгдэл 126 гишүүнтэй парламентын хамгийн ахмад гишүүн болж байна. Тэрбээр 73 настай бол хамгийн залуу гишүүнээр 27 настай С.Цэнгүүн шинэ парламентад ажиллахаар боллоо. УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Бямбацогт хамгийн олон санал авчээ. Тэрбээр 79 мянган сонгогчийн санал авсан байна. 2-р тойрог нь нийт 196,395 сонгогчтой. Мөн УИХ-д хамгийн олон сонгогдсон гишүүдийн тоонд С.Бямбацогт багтсан байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир сонгогдсон гишүүдээс хамгийн бага санал авчээ. Тэрбээр 12,347 сонгогчийн санал авсан байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар хамгийн олон буюу таван удаа УИХ-д сонгогджээ. Ц.Даваасүрэн 4-р тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон. УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгаас сонгогдсон.
Үзсэн: 2041
Tweet