Үндэстний цөөнхийн төлөөллийг оруулах бодлого баримталсаар ирсэн
Үндэстний цөөнх казах түмний төлөөлөлийн тав нь УИХ-д сонгогдлоо
Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох, Засгийн газраа байгуулахдаа үндэстний цөөнхийн төлөөллийг заавал оруулах бодлого баримталсаар ирсэн. Нам, эвслүүд энэхүү зарчмаараа УИХ-ын энэ удаагийн сонгуульд үндэстний цөөнх казах түмний төлөөллийг тодорхой хэмжээнд нэр дэвшүүлсэн. Тэднээс тав нь УИХ-д сонгогдлоо. Х.Жангабыл, Т.Аубакир, Б.Бейсен нар нь УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаасаа сонгогдсон бол С.Зулпхар МАН-ын жагсаалтын 17, С.Замира нь ИЗНН-ын жагсаалтын дөрвөөр УИХ-д сонгогдож байна.
Үзсэн: 1709
Tweet