Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан эрчимтэй хэрэгжүүлж байна
Зөвхөн махнаас бус арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл ашиг орлого олох боломжтой чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна
Монгол Улс 64 сая мал, 180 гаруй малчин өрхтэй. Малчид хатуу өвөл, хахир хаврыг малын хорогдол ихтэй, хүндхэн давсан. Тиймээс Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан эрчимтэй хэрэгжүүлснээр сар гаруй хугацаанд анхан шатны хоршоо 3778, дундын хоршоо арав байгуулагдаж, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Одоогоор хоршоологчдын хүссэн 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг холбогдох байгууллагууд судалж байна. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 3.4 сая толгой, энэ онд 7.4 сая толгой мал хорогдсон. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл, хөдөө аж ахуйн салбар, малчид 2.2 их наяд төгрөгийн хохирол амсжээ. Тиймээс эрсдэлд тэсвэртэй, зөвхөн махнаас бус арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүнээс хүртэл ашиг орлого олох боломжтой чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.
Үзсэн: 7320
Tweet