Гурван жилийн хугацаанд иргэд E-Mongolia платформоор нийт 1233 үлйчилгээг авах бололцоог бүрдүүлэв
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ
Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилго тавьж, төрөөс авах боломжтой нийт 1233 үйлчилгээг өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд E-Mongolia платформоор авах бололцоог бүрдүүлэв. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор олон нийтэд анх танилцуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг системд нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ.
Үзсэн: 7148
Tweet