УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэллээ
Үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн 1336 нэр дэвшигч гардан авч буй
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн иргэдэд үнэмлэхийг нь гардуулж байна. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм. Үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн 1336 нэр дэвшигч гардан авч буй. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа байршуулах юм. Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлогтой. Ийнхүү ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорч, 17 хоногийн турш үргэлжлэх сурталчилгаагаа эхлүүлж байна.
Үзсэн: 3346
Tweet