Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар Нью-Йорк хотноо хуралдлаа
ДГХБО-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын санаачилгаар тусгагдсан хоёр чухал асуудлыг онцлов
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар Нью-Йорк хотноо хуралдлаа. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд нар хуралдааныг удирдаж, далайд гарцгүй болон транзит 29 улсын төлөөлөгчид үг хэлэв. Манай төлөөлөгч хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ ДГХБО-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын санаачилгаар тусгагдсан хоёр чухал асуудлыг онцлов. Үүнд ирэх арван жилийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд бодлого, стратеги боловсруулж, судалгаа, шинжилгээ хийхэд нь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн чадавхыг бэхжүүлэхийг уриалж, ДГХБО-ын агаарын холболтыг сайжруулах асуудлуудыг төгсгөлийн баримт бичигт тусгасныг тэмдэглэв.
Үзсэн: 3591
Tweet