“Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна
Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байрт эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн баг оролцоно
Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байрт эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө. Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулахын зэрэгцээ хоолны өдөрлөг болно.
Үзсэн: 1868
Tweet