Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа


Densmaa 2024-05-31 12:05

Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд залуучуудын боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулав

     УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Энэтхэг хоёр улсын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа иалууд онцлоод УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 26 гишүүнтэй хамгийн том бөгөөд идэвхтэй ажилладаг бүлэг хэмээн тодотголоо. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэ эртний түүхэн харилцаатай, хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, шашин, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн. Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна хэмээгээд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Уулзалтаар Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Үзсэн: 4190

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна