Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалахад онцгой анхаарал хандуулж байгааг онцлов


Densmaa 2024-05-31 12:05

Хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Б.Энхбаяр сайд тодотгов

         Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал эхэллээ. Хурлыг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  хэлсэн үгэндээ хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу улс орны хувьд ирээдүй, хойч үеэ хар тамхины хор хөнөөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж буйгаа дурдаад  энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хамтдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцэхийг уриалав.  Хар тамхины эсрэг нэг улс дангаараа тэмцэх биш нийтээрээ нэгдэж, олон талт мэдээллийг шуурхай солилцож, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Б.Энхбаяр сайд тодотгов. Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 Улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон юм.

Үзсэн: 3668

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна