Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулахаар болжээ


Densmaa 2024-05-31 12:05

Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэнэ

          Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулахаар болжээ. Наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллана.  Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм. Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед байгальд хамгийн ээлтэй оршихуй гэгддэг нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн ''Монгол оршихуйн Итгэл Үнэмшил''-ийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж байна.

Үзсэн: 3547

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна