Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг жил бүр тэмдэглэж ирсэн


Densmaa 2024-05-31 12:05

Эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, Монгол цэргийн суу алдрыг мандуулсаар байна

      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс Израйл Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг нь хангах зорилготойгоор энхийг сахиулах анхны ажиллагааг 1948 онд эхлүүлсэн түүхтэй.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг жил бүр тэмдэглэж ирсэн манай улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг тууштай баримтлан, эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар хангах хүрээнд даян дэлхийн энхийн төлөө ажиллаж байна. 2002 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, Монгол цэргийн суу алдрыг мандуулсаар байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 орчим цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Үзсэн: 1839

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна