Органик шошигтой бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг орон нутагт тэргүүлж байна
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны өндөр настай О.Дүүжий сарлагийн сүүн зайрмагийн цех байгуулан бичил бизнес эрхлэж байна
Органик шошигтой бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг орон нутагт тэргүүлж байна. Тус аймгийн орон нутгийн брэнд болсон нөөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон бүтээгдэхүүн дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх, сарлагийн сүүн зайрмаг гээд органик бүтээгдэхүүний жагсаалт өргөжиж байна. Энд сарлагийн сүүн зайрмагийг онцолж байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны өндөр настай О.Дүүжий ийм зайрмагийн цех байгуулан бичил бизнес эрхлэж байна. Тэрбээр анх талх барьж, тэргэнцэр дээрээ ачиж сумын төвийн сургууль,цэцэрлэгт нийлүүлж, дэлгүүрүүдэд өгч борлуулдаг байсан бол өнөөдөр сарлагийн сүүгээр зайрмаг хийж, зөвхөн сумын төв гэлтгүй хаа холынхны очих дуртай дэлгүүртэй, эко зайрмаг үйлдвэрлэж байна. “Органик бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулгаас гадна байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалж хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэл, хэрэглээний хандлага болж байгаа”-г ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга О.Онон хэлж байна.
Үзсэн: 1826
Tweet