Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Cонирхолтой үзмэрийн тоонд 10 өргөс, түлхүүртэй цоож багтдаг


Densmaa 2024-05-29 12:05

Цоожийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат уран дархан Г.Цэдэнхүү 1970 онд шинэ бүтээл оновчтой санал уралдаанд зориулан бүтээж музейд өгчээ

         Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейд хадгалагдаж байгаа сонирхолтой үзмэрийн тоонд 10 өргөс, түлхүүртэй цоож багтдаг. Цоожийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат уран дархан Г.Цэдэнхүү 1970 онд шинэ бүтээл оновчтой санал уралдаанд зориулан бүтээж музейд өгчээ. Цоожны онцлог нь 10 өргөс, 10 түлхүүртэй дархан хүний уран ухаанаар бүтээгдсэн байна. Орон нутаг судлах  “Жангар” музей нь нийт 2500 гаруй нэгж үзмэртэй. МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, МЭӨ VII-III зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс, бариултай тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон байдаг.

Үзсэн: 781

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна