Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна
Тусгайлан гарасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа болов
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг Берн хотноо зохион байгууллаа. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ ардчилал, хүний эрх, энх тайван, тогтвортой байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирснийг онцлов. Арга хэмжээний үеэр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан тусгайлан гаргасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа болов. Хоёр улсын үзэсгэлэнт байгаль, үндэсний бэлгэдэл бэр цэцэг, цагаан уул цэцэг, Монгол Алтайн нурууны ноён оргил “Хүйтэн”, Альпийн нурууны Маттерхорн уул, монгол цуур хөгжимчин, швейцар бүрээч, Алтайн аргаль, Альпийн янгирыг дүрслэн зохиомжилсон дурсгалын маркийн дээжийг Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдын төлөөлөлд гардуулан өгөв.
Үзсэн: 1974
Tweet