“Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, уулзалт” болж байна
Монгол гэрийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн халаах боломжтой болсон гэв
“Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, уулзалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, цаашдын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөл бүрээр дэмжиж ажиллаж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дэргэдэх инновацын төвүүдэд бойжуулж буй Дуудья, Өнгө нэмье, Бүүвэй brand зэрэг гарааны компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Жишээ нь монгол гэрийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн халаах боломжтой болсон гэв. Тэгвэл монгол гэрийн экспорт жилээс жилд нэмэгдэж буй юм. Үйлдвэрлэгчид энэ төрлийн бүтээгдэхүүнийг ХБНГУ, Португал, Их Британи, Бельги, Канад болон бусад улс руу экспортолжээ.
Үзсэн: 3215
Tweet