Монгол залуу Б.Очирваань мөрөөдлөө биелүүллээ
Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан байна
Монгол залуу Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ. Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан байна. Түүний аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулсан нь олон хүнд хүрээд байгаа юм..Монгол залуугийн Манчестер Юнайтедэд хаягласан захидлыг тус клуб хүлээн авч өнгөрсөн ням гарагт болсон тоглолтыг үзэх эрхтэй болсон аж. Б.Очирваань Олд Траффорд цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ монгол үндэсний хувцас болох дээлээ өмсөж, улсынхаа далбааг намируулсан байна. Түүний хувьд багаасаа хөлбөмбөгт дурлаж, мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж байжээ. Нэг жил гаруй хугацаанд дугуйтайгаа аялахдаа улс улсын соёлтой танилцаж, улмаар туслалцаа үзүүлсэн хүмүүст тэрбээр талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Үзсэн: 1299
Tweet