Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын эрхээ авлаа
Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм
Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангаллаа. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрхээ авах журмын дагуу М.Анхцэцэг гурав дахь Олимпдоо оролцох болзлоо ийнхүү хангав.
Үзсэн: 1899
Tweet