Өнгөрсөн сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз олгожээ
Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 18 мянган иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, нийт 8 мянга гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз олгожээ. Мөн 28 улсын 7233 иргэнд цахим виз олгосон байна. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд нэгдсэн байдлаар олгож байна. Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 18 мянган иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, нийт 8 мянга гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 32 мянга гаруй гадаадын иргэн бүртгэлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 12 мянга, хөрөнгө оруулагч 4007 байгаа юм.
Үзсэн: 1531
Tweet