Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулах газар зүйн заалтын хэлэлцээрийн яриа хэлэлцээ болов
Монгол Улсаас Европын зах зээлийн газар зүйн хамгаалалтад оруулах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулах газар зүйн заалтын хэлэлцээрийн яриа хэлэлцээ Бельги Улсын Брюссель хотноо боллоо. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, ЕХ-ны газар зүйн заалтын тухай хууль тогтоомж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар санал солилцов. Мөн хэлэлцээрийн төслийг заалт бүрээр хэлэлцэж, газар зүйн заалтын хамгаалалтад оруулах зарим бараа бүтээгдэхүүний жагсаалтыг солилцохоор тохирлоо. ЕХ-оос газар зүйн заалтын хэлэлцээрийн ач холбогдлыг олон нийт, аж ахуйн нэгжид таниулах, Монгол Улсаас Европын зах зээлийн газар зүйн хамгаалалтад оруулах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Үзсэн: 3512
Tweet