Эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Элчин сайд Зоан Хань Дам-ыг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг байгуулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Элчин сайд Зоан Хань Дам үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.
Үзсэн: 2697
Tweet