Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Бөөгийн домог” номын тухай уулзалт ярилцлага Женев хотноо боллоо


Densmaa 2024-05-01 12:05

Зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэлээс хуваалцав

       Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт ярилцлага Женев хотноо боллоо. Зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэл, орчуулсан туршлагаасаа хуваалцаж, уншигч сонирхогчдын асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлэв. Азийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг франц хэлтэй уншигчдад танилцуулдаг Францын “Editions Jentayu” хэвлэлийн газраас МЗЭ-ийн “Алтан өд”, “Гоомарал” наадмын 2010 оны шагналт “Бөөгийн домог” романы франц хэлээрх орчуулга энэ оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарч, Франц, Бельги, Швейцарын хотод  цуврал уулзалт танилцуулга хийж байгаа юм. "Бөөгийн домог” нь зохиогчийн дөрөв дэх роман бөгөөд энэ номонд Буриад түмний үндэс угсаа, соёл ухамсрын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн дүрсэлж, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндөж бичжээ.

Үзсэн: 1204

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна