Он гарсаар гадаадын 11 мянга гаруй иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Он гарсаар 13 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 30 мянган иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэжээ
Гадаадын иргэн, харьяатын газар он гарсаар гадаадын 11 мянга гаруй иргэнд визийн зөвшөөрөл, 2000 иргэнд виз, мөн 11 мянган иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 3.1 хувь, виз олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13.4 хувь, цахим виз олголт 5.9 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор энэ онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 30 мянган иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэжээ.
Үзсэн: 3707
Tweet