"Алтан өв" баруун бүсийн бий биелгээ, монгол бүжгийн анхдугаар наадам болно
Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байна
"Алтан өв" баруун бүсийн бий биелгээ, монгол бүжгийн анхдугаар наадам дөрөвдүгээр сарын 26-29-ний өдөр Ховд аймагт болно. Наадамд баруун бүсийн аймгууд болох Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн өвлөн уламжлагчид, монгол бүжиг сонирхогчид оролцож, авьяас ур чадвараа сорих боломжтой. Наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас, насанд хүрэгчид гэсэн ангиллын дагуу хамтлаг болон гоцлол төрлөөр өрнөнө. Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байна.
Үзсэн: 3652
Tweet