Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав
Лаурел сангийн тусламжийн хүрээнд 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20 мянга гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав. Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Лаурел сангийн тусламжийн хүрээнд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20 мянга гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийжээ.
Үзсэн: 2144
Tweet