Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2023 онд хилийн чанадад 2600 монгол хүн нийгмийн даатгалд хамрагджээ


Densmaa 2024-04-01 10:04

Манай улсын иргэд Австрали, Их Британи, АНУ, Герман, ОХУ, БНСУ, Франц болон БНХАУ зэрэг оронд оршин суугаа иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байна

      Гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүн мэдээгээр 2023 онд хилийн чанадад 2600 монгол хүн нийгмийн даатгалд хамрагджээ. Шимтгэлийн хэмжээ 2.8 тэрбум төгрөг болсон байна. Тэгвэл 2022 онд гадаадад 2339 монгол иргэд даатгуулж, шимтгэлийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг байв. Манай улсын иргэд Австрали, Их Британи, АНУ, Герман, ОХУ, БНСУ, Франц болон БНХАУ зэрэг оронд оршин суугаа иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байна. 2022 оны байдлаар хилийн чанадад 200 мянга орчим монгол иргэн амьдарч байна. Монгол, Чех улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр болон үйлчилж эхлээд байгаа бол Япон, БНСУ, Швед, Канад улстай байгуулах Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг талуудад хүргүүлээд байна.

Үзсэн: 657

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна