Хаваржилтын нөхцөл байдал
Зудын улмаас хорогдсон малын тоо 5.9 саяд хүрчээ
Улсын онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудтай байна. Эдгээр 20 суманд 12500 малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа юм. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Зудын улмаас хорогдсон малын тоо 5.9 саяд хүрчээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг, мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж буйг мэдээллээ.
Үзсэн: 553
Tweet