Монгол Улсад "Сансрын бөмбөлөг"-ийн чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулав
Монгол хүн сансарт анх ниссэн түүхэн өдөр хоёр сансрын бөмбөлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байт харвааны талбайгаас хөөргөлөө
Монгол Улсад "Сансрын бөмбөлөг"-ийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгууллаа. Япон болон Монгол улсын эрдэмтэн судлаач нар хамтран Монгол хүн сансарт анх ниссэн түүхэн өдөр хоёр сансрын бөмбөлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байт харвааны талбайгаас хөөргөлөө. Уг үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй төрийн албаны төлөөлөл болон Япон улсын элчин сайд Игавахара Масару нар оролцов. Монгол улсын өргөргийн дагуу сунан тогтсон газарзүйн байршил нь сансрын бөмбөлгийг хөөргөж, судалгааны дээжийг аюулгүй, өөрийн газар нутаг дээр буулгах ач холбогдолтой юм. Монгол улсын хүн амын суурьшлын сийрэг байдал, өргөн уудам газар нутаг нь дэлхийн бусад улс оронтой энэ салбарт өрсөлдөх давуу тал болж байна. Ерөнхий зохион байгуулагч Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг уг бөмбөлөгтэй хөөргөлөө. Нян судлалын болон хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судалж, Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулах зорилготой юм.
Үзсэн: 1438
Tweet