Монгол-Францын төвтэй хамтран ажиллана
Олимпын өдрийг хамтран зохион байгуулах, Франц хэлний анхан шатны мэдлэгийг баг тамирчид, олон нийт, хүүхэд залууст олгох, түүнчлэн Франц улсын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ үеэр “Парис-2024” олимпын наадмын үеэр МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Mongolia house” төслийг танилцуулсан бөгөөд бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв. Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали “Парисын Олимпыг угтаж, Франц улсын засгийн газрын санхүүжилтээр олон талт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэн, Монголын баг тамирчид Олимпод амжилттай оролцоход хувь нэмрээ оруулах болсондоо таатай байна” хэмээн онцолжээ. Санамж бичгийн хүрээнд спорт, олимпизмыг хөгжүүлэх сургалт сурталчилгаа өрнүүлэх, Олимпын өдрийг хамтран зохион байгуулах, Франц хэлний анхан шатны мэдлэгийг баг тамирчид, олон нийт, хүүхэд залууст олгох, түүнчлэн Франц улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Үзсэн: 478
Tweet