Манай улсын хоёр эмэгтэй марафонч "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо
Марафонч Б.Мөнхзаяа "Сөүл марафон 2024"-д оролцож, 2:24:44 цагийн амжилтаар долдугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ
Манай улсын хоёр эмэгтэй марафонч "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо. Тухайлбал, энэ сарын эхээр зохион байгуулагдсан "ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзлоо хангасан. Тэрээр Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгараад байсан юм. Тэгвэл марафонч Б.Мөнхзаяа "Сөүл марафон 2024"-д оролцож, 2:24:44 цагийн амжилтаар долдугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ. Ийнхүү манай улсын хоёр тамирчин марафон гүйлтийн төрлөөр "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо.
Үзсэн: 575
Tweet