“Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэнманай улсын 10 гаран компани оролцов
“Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлнэ
Токио хотноо уламжлалт “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим” 11 компаний төлөөлөл оролцож байгаа юм. Эдгээрээс “Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай гарын үсэг зурж байгууллаа. Ингэснээр Монголын эрүүл байгальд өсгөж бойжуулсан адууны мах нь цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж, Японы зах зээлд борлуулагдах эрхтэй боллоо. “Foodex Japan-2024” үзэсгэлэнд дэлхийн 70 орчим улс орны 2000, Японы 1000 орчим компани оролцож хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж танилцуулав.
Үзсэн: 704
Tweet