“Монгол кино өдрүүд” анхдугаар фестиваль БНСУ-ын Пусан хотноо болно
“Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг 2024 оны 3 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулах гэж байна.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд Пусан хотын Ханнарэ соёлын сан, Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран энэхүү фестивалийг зохион байгуулж байгаа юм. Кино урлагаар дамжуулан Монгол орон, Монгол соёл, ахуйг сурталчлах зорилготой зохион байгуулж буй тус арга хэмжээнд “Монгол”, “Эмэгтэй”, “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай” зэрэг Монголын уран сайхны киног үнэ төлбөргүйгээр, Солонгос болон Англи хэлээр хадмал орчуулгатай толилуулах юм байна.
Үзсэн: 702
Tweet