Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын анхны хувийн хиймэл дагуул хөөрөв


Densmaa 2024-03-06 12:03

Энэхүү хиймэл дагуулыг Монголын сансрын анхны арилжааны зориулалттай хэмээн тодотгож байна

         Монгол Улсын анхны хувийн хиймэл дагуул өнөөдөр, гуравдугаар сарын 5-ны үүрээр АНУ-ын “Space X” компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар хөөрч, дэлхийн тойрог замд оржээ. Энэ нь Монголын “ONDO SPACE” компанийн залуучуудын зохион бүтээсэн “Кубсат” оврын хоёр хиймэл дагуул юм. Хиймэл дагуулууд сансрын орон зайд гарсныг “ONDO SPACE” компанийн гүйцэтгэх захирал Н.Алтаншагай газар дээрээс нь мэдээлж шууд дамжуулсан байна. Монгол Улс ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээн хөөргөж байгаа нь сансар судлалын салбарт дэлхийн бусад улс оронтой нэг гараанаас эхэлж байна. Цаашид манай улс сансрын энэ технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал зэрэг салбарт шинэ боломж нээнэ. Тиймээс энэхүү хиймэл дагуулыг Монголын сансрын анхны арилжааны зориулалттай хэмээн тодотгож байна.  

Үзсэн: 506

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна