Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Австралийн холбооны улсын Засгийн газар хандивын аянд нэгдэв


Densmaa 2024-03-04 12:03

Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлэв

         Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Уулзалтын үеэр Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд Австралийн холбооны улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250 мянган австрали доллар хандивлахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Уг хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлнэ.

Үзсэн: 582

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна