Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Ази, Номхон далайн чуулганд оролцож байна


Densmaa 2024-02-21 11:02

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 11 дүгээр чуулган Бангкок хотноо болж байна.

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 11 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор 2024 оны хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бангкок хотноо болж байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй энэхүү чуулганаар төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн бүс нутгийн хэрэгжилтийг хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, энхтайван, шударга ёс, түншлэл зэрэг харилцан уялдаа бүхий асуудлыг шийдвэрлэх бодлогын шийдэл болон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцон, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагаас танилцуулах юм.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр чуулганы эхний өдрийн өндөр түвшний хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлжээ. Түүнчлэн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Алиа Эль Яссир-тай тус тус уулзаж, Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.

Үзсэн: 1053

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна