“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд боллоо
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Соёлын төвтэй хамтран уг хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн хуралд АНУ-ын Жорж Вашингтоны их сургууль, Пенсильвани, Канзас, Роджерс, Делавери, Жонс Хопконс, Мичиганы их сургууль мөн Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаачид болон Монголын их дээд сургуулиуд, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хоёр өдөр үргэлжилсэн уг хуралд 150 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон байнао. Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлсэн үгэндээ АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм. Иймд, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд таван жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Үзсэн: 738
Tweet