Монгол Улс, БНСУ хамтран хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийг эх орондоо эргэн ирэхэд нь хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих чиглэлээр Монгол Улс, БНСУ хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ талаар БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуантай онлайнаар уулзах үеэр дурдаж, БНСУ-ын талд талархал илэрхийлэв. Уулзалтаар БНСУ-тай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.
Үзсэн: 379
Tweet