Дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах талаар Монгол Улс манлайлан ажиллана
Гол зорилго нь хос бөхт тэмээний удмын санг хамгаалах, тэмээний өв соёлыг түгээх, өсгөж ашиг шимийг дээшлүүлэхэд оршиж байна
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2024 оныг Олон улсын тэмээн овогтын жилээр зарлаад байна. Уг үйл ажиллагааны Монгол Улс дахь нээлт Байгалийн түүхийн музейд боллоо. Түүнчлэн манай улсаас Дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулахаар санаачлаад байна. Мөн дотооддоо эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүд нэгдэн ингэний сүүний кластер байгуулахаар ажиллаж байна. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж буй сүү, ноосны чиглэлийн ашиг шим өндөртэй “Ламын гэгээний улаан тэмээ”-г шинэ үүлдрээр баталсан. Энэ жилийн хүрээнд тэмээний ашиг шим, үржлийн талаар хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Дэлхийн хос бөхт тэмээний холбоо байгуулах талаар Монгол Улс манлайлан ажиллах юм. Гол зорилго нь хос бөхт тэмээний удмын санг хамгаалах, тэмээний өв соёлыг түгээх, өсгөж ашиг шимийг дээшлүүлэхэд оршиж байна.
Үзсэн: 661
Tweet