Монголын ахмад тамирчид 15 медаль хүртлээ
81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв
Италийн Ломбардиа мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадмаас Монголын ахмад тамирчид 15 медаль хүртлээ. ОУХМ Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ. Мастеруудын наадамд дэлхийн 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдсөн байна. Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын тамирчид 2015 онд 9 медаль, 2019 онд 11 медаль хүртсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд манай улс 35 медальтай боллоо.
Үзсэн: 741
Tweet