Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг
Хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд Монгол Улс 1989 оноос хойш идэвхтэй оролцож байна
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо болж байна. “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд болж буй уулзалтаар хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орон, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж буй. Дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 130 гаруй улс, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгч оролцож байна. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин энэ сарын 22-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцуулав. Өмнөдийн дээд түвшний 3 дахь удаагийн уулзалтын дүнгээр төлөөлөгчид олон улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжлийн дэмжих замын зураглал болох төгсгөлийн баримт бичгийг гаргана. Хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд Монгол Улс 1989 оноос хойш идэвхтэй оролцож байна.
Үзсэн: 570
Tweet