"Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баяр эхэллээ
Баярын нээлтийн үйл ажиллагаанд 17 сумын төлөөлөл үндэсний дээл хувцсаараа гоёж оролцсон юм
"Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баяр эхэллээ. Тус баярын хүрээнд өвөл цагийн уламжлалт тоглоом наадгайг сурталчилж, олон угсаатны өв соёлыг илэрхийлсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Мөсний баярт гадаад, дотоодын аялагч, жуулчин болон зэргэлдээ аймаг, сумын иргэд өргөнөөр оролцож байна. Баярын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан ёслолын жагсаал боллоо. Үүнд 17 сумын төлөөлөл үндэсний дээл хувцсаараа гоёж оролцсон юм. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ховд аймаг “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярыг зохион байгуулж, баруун бүсэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгааг онцоллоо.
Үзсэн: 629
Tweet