“Norcon” марш тэмцээнд амжилттай оролцлоо
Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагч +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорив
БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцлоо. Тодруулбал, -40 насны ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарсан юм. Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагч +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
Үзсэн: 611
Tweet