Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай уулзлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай уулзлаа. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.
Үзсэн: 778
Tweet