“Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн нээлт боллоо
"Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ
Чингис хаан Үндэсний музейд “Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн нээлт боллоо. “Мөстлөгийн үеийн амьтад” сэдэвт хэлхээ марканд эртний хүний хадан дээр дүрсэлсэн амьтны зураг болон уг амьтныг сэргээн зурсан зургийг хамтад нь дүрсэлснээрээ монгол маркийн түүхэнд анхдагч болж байна. Монгол нутагт өргөн тархсан хадны зургууд дээр эртний хүнтэй зэрэгцэн амьдарч байсан олон төрлийн амьтдыг дүрсэлснээс мөхөж үгүй болсон ч яс болон биеийн хэсэг нь олдож шинжлэх ухааны судалгаагаар судлагдан тогтоогдсон арслан заан, савагт хирс, бизон үхэр, тэмээн хяруул хэмээх дөрвөн төрлийн амьтныг сонгон авсан байна. "Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ.
Үзсэн: 2893
Tweet