Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01,02-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.Игавахараг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-12-22 10:12

Монгол Улсын Их Хурлын зүгээс “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнд ноён Элчин сайдыг нягт хамтран ажиллахыг хүсье гэв

       Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.Игавахараг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсын стратегийн дотно түнш, ”гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улсад ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд Япон Улсын төр засаг, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн гүнээ талархдаг гэв. Элчин сайд Игавахара Масарү Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орнуудын хэлтэст олон жил ажиллахдаа Япон, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байсан бол эдүгээ уг зорилтыг өөрийн биеэр үргэлжлүүлэх болсонд туйлын баяртай байна гэв. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана гэлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бид дараагийн тавин жилийн харилцааны бодлого, чиглэлийг тодорхойлоход Монгол Улсын Их Хурлын зүгээс “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнд ноён Элчин сайдыг нягт хамтран ажиллахыг хүсье. Геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог, цөөн хүн амтай, асар уудам газар нутагтай манай орны хувьд Япон маягийн зохицуулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого илүү тохиромжтой юм. Таны бүрэн эрхийн хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Үзсэн: 1999

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна