Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Сөүл хотноо болж байна
Хэлэлцээрээр хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх талаар нарийвчлан ярилцана
Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эхний шатны хэлэлцээ БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж байна. Хэлэлцээрээр хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж буйг хоёр тал онцолж байна. Гурван өдөр үргэлжилж буй хэлэлцээгээр бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны бусад салбарыг хамарсан сэдвээр нарийвчлан хэлэлцэх юм. Хэлэлцээнд манай улсаас ЭЗХЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, ШӨХТГ-ын төлөөлөл оролцож байна.
Үзсэн: 1532
Tweet